Манай Hollywood College нь элсэгч оюутан, залуус та бүхнийг өндөр чанар бүхий боловсролоор хангана.
Intensive ESL program нь Америкийн их дээд сургууль, коллежид сурахад шаардагддаг Англи хэлний унших, ярих, бичих, сонсох чадварыг эзэмшүүлнэ.
TOEFL Preparation program нь ТОЕФЛ-н шалгалтанд бэлтгэгч оюутнууд богино хугацаанд оноогоо амжилттайгаар дээшлүүлэхэд гол анхааран ажиллаж байна.
Байрлал
Холливүүд их сургууль нь Лос Анжелес хотын хамгийн төв гудамжны нэг болох Вилширийн өргөн чөлөөний Норманди ба Ардмор гудамны уулзварын 3540 дугаар бүхий барилгын 6 давхарт байрладаг.
Бидэнтэй харилцах утас:
3540 Wilshire Boulevard, Suite 604 Los Angeles, CA 90010 U.S.A.
Утас: 1. 213. 386. 3800
Факс: 1. 213. 402. 5533
И-мэйл: info@hollywoodcollege.net
Сургуулийн Эрх ба харилцаа холбоо
Байр
Холливүүд Их сургууль нь оюутнууддаа байрны тав тухаар хангана. Оюутнууд айлд байрлах, эсвэл орон сууц, түрээсний байр зэрэг ямар байранд суух сонирхолтой байгаа талаар бидэнд хандаж болно.
Байранд орох хүсэлтэй байгаа тохиолдолд дор хаяж 4 долоо хоногийн өмнө сургуульд хандана уу.
Мөн өөр байртай холбоотой лавлах зүйлээ info@hollywoodcollege.net энэ хаяг руу и-мэйл бичнэ үү.
Өөрийн оронд буй Америкийн Элчин сайдын яамны консулын хэлтэст визээ мэдүүлнэ. http://mongolia.usembassy.gov/
Оюутан Ф-1 виз хүсэхийн тулд И-20 элсэлтийн бичиг сургуулиасаа авсан байх ёстой. И-20 элсэлтийн бичгэн дээр тухайн сургалтын хөтөлбөрийн талаарх мэдээлэл мөн эхлэх өдөр зэрэг тэмдэглэгдсэн байх ёстой.
Элчин сайдын яамнаас олон төрлийн бичиг баримт шаарддаг бөгөөд тэдгээр бичиг баримтыг Элчин сайдын яамны вэбсайтаар дамжуулан мэдэж болох ба Элчин сайдын яам руу шууд очин, лавлаж болно.
Оюутнуудын санхүүгийн эх үүсвэр бүхий баталгаа хэрэгтэй. И-20-ыг анх сургуулийн сайтнаас бөглөхдөө өөрийн мөнгөн хэмжээгээ сургуульд мэдэгдэж тэрийгээ харуулах ёстой. Энэхүү баталгаа нь сүүлийн 30 хоногийн дотор үйлдэгдсэн оюутны өөрийн нэр дээр эсвэл эцэг эхийн нэр дээр буй банкны баталгаа байх ёстой.
Хэрэв оюутны өөрийн ойрын хамаатны нэр дээрх банкны баталгаа бол тухайн хүний бичсэн Санхүүгийн батлан даалт бүхий бичиг хэрэгтэй ба яагаад тухайн хүн санхүүжүүлэх болсон талаар хариулж чадах ёстой.
Виз мэдүүлэхэд шаардлага бүхий материал
- Анкет
- Хүчинтэй гадаад паспорт
- Банкны баталгаа Дор хаяж 19,000 Ам Доллар
- Батлан даагч байгаа тохиололд батлан даагчийн бичиг
- Бүртгэлийн хураамж 200 Ам Доллар
- СЭВИС хураамж 200 Ам Доллар
Зарим оронд Америкийн Элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд шуудангаар явуулаад хариугаа хүлээдэг. Өөр зарми оронд ярилцлага өгөхөөр заавал Элчин сайдын яам руу явах болдог. Визээ мэдүүлэхээсээ өмнө сургуульд хандан хэрэгтэй мэдээлэл болон ярилцлаганд орох талаарх зөвлөгөө авч болно.
Өөр сонирхсон зүйлээ дараах хаягаар бичин илгээнэ үү.
Нэр: Helen
Утас: 1.323.804.2812
Факс: 1.213.402.5533
И-мэйл: mongolian@hollywoodcollege.net